Шууд Chart

Казахстаны хүндийн өргөлтийн зургаан тамирчин допингийн шинжилгээнд бүдэрчээ

2022-04-06 09:37:25

Казахстаны хүндийн өргөлтийн зургаан тамирчин допингийн шинжилгээнд бүдэрсний дотор “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Игор Сон болон дэлхийн аваргын алтан медальтай хоёр тамирчин багтжээ.

Хоёр дэлхийн аваргын тухайд өсвөр насны хүүхдүүд бөгөөд тэд өсвөр үе болон залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн байна.

Мөн Алматыгаас гаралтай дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин дээрх зургаан тамирчин дотор багтаж байгаа аж.

Казахстаны допингийн эсрэг үндэсний төв өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 2-ны хооронд гурван долоо хоногийн хугацаанд тамирчдаасаа тэмцээнээс гадуурх шинжилгээ авчээ. Харин хариуг нь тус улсын хүндийн өргөлтийн холбоо танилцуулсан ч яг ямар төрлийн бодис тамирчдаас илэрсэн гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Казахстаны хүндийн өргөлтийн зургаан тамирчин допингийн шинжилгээнд бүдэрчээ  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй