Шууд Chart

Чөлөөт бөхийн дасгалжуулагчдыг тодрууллаа

2022-04-06 13:29:26

Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл, Шигшээ багийн дасгалжуулагч нарыг сонгох комиссын хурал болж, шигшээ багийн дасгалжуулагчдыг тодрууллаа.

Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ноос зохион байгуулсан Онолын шалгалтаас гадна дасгалжуулагчдын ур чадвар, туршлага, амжилт, манлайлал, багаар ажиллах чадвар зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан дараах шалгаруулалтыг явуулжээ.

Шигшээ багийн дасгалжуулагчаар

 Т.Сүхбаатар, Гавьяат дасгалжуулагч

О.Пүрэвбаатар, Гавьяат дасгалжуулагч

Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч

Г.Мандахнаран, Гавьяат тамирчин

Ц.Баярсайхан, Гавьяат дасгалжуулагч

Э.Ням-Очир, Гавьяат тамирчин

Дасгалжуулагчдыг сонгох комиссын зүгээс Г.Мандахнаран, Н.Ням-Очир нарыг дэлхийн жишгийн дагуу мэргэжлийн буюу дээд түвшинд барилдаж, зодог тайлсныхаа дараа халуун мэдрэмжин дээрээ шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах нь зөв гэж үзсэн байна. Удахгүй дасгалжуулагчдын нэрсийг албан ёсоор баталгаажуулна.

Сонгон шалгаруулах комиссын хуралд оролцож, санал өгсөн МЧБХ-ны Удирдах зөвлөл

П.Гансүх дэд ерөнхийлөгч (Сургалт дасгалжуулалт хариуцсан Дэд ерөнхийлөгч)

Н.Батсайхан дэд ерөнхийлөгч (Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч)

П.Буяндэлгэр ерөнхий нарийн бичгийн дарга

Н.Бүргэдаа, МУГТ, Удирдах зөвлөлийн гишүүн

Г.Өсөхбаяр, МУГТ, Удирдах зөвлөлийн гишүүн

Б.Гантогтох, МУГТ, Удирдах зөвлөлийн гишүүн

Б.Болд, МУГТ, Удирдах зөвлөлийн гишүүн

Б.Баттулга, МУГД, Удирдах зөвлөлийн гишүүн

Д.Алтанхуяг, Удирдах зөвлөлийн гишүүн

Ло.Энхбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн

Б.Наранбаатар, МУГТ, Удирдах зөвлөлийн гишүүн

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн дасгалжуулагчдыг тодрууллаа  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй