Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Доктор Дийзгарын Баттогтохтой “Малын тухайд үгсийн утгын зүйл хуваасан нэрсийн тайлбар толь”-д орсон “Төл малтай холбоотой үгийн нэршлийн онцлог” сэдвээр ярилцана.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Агвантүвдэн”-ийн тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: ШУ-ны доктор С.Энхжаргал оролцож “ноорсон тором шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “ялам гужаадах, нанчийн ам руу хийх, гөнчих” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “брокер, брокли брэнд, брэндменежер, буфет” зэрэг үгийн утга тайлбарлана.
Төл малтай холбоотой үгийн нэршлийн онцлог | ||
Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.