МҮОХ-ны VIII чуулганаар сонгогдсон шинэ Гүйцэтгэх зөвлөлийн анхны хурал “Олимпик хаус”-т боллоо. Хурлаар МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийг Ерөнхийлөгч Б.Баттүшиг ахлахаар болов.
Мөн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр ахлуулсан салбар комиссуудыг байгуулснаас гадна аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүдийн бүсчилсэн хуваарийг баталлаа. 21 аймаг, есөн дүүргийн олимпын зөвлөлийг таван бүсэд хуваах замаар удирдлага, зохион байгуулалтын шинэ бүтцэд шилжив.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурлыг 2022 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа. Гишүүдийн хурлаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-ны хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах юм.
Шинэ гүйцэтгэх зөвлөл анхны хурлаа хийлээ | ||
Үзсэн: 387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.