Театрын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах "Гэгээн Муза-16" олон улсын театрын наадам тун удахгүй болох гэж байна.
Өмнөх наадам “Хүн” театрт болсон бөгөөд монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулсан билээ. Тус наадмыг Монгол, ОХУ, Словени, Хонгконг, Швейцарь, Швед, Грек улсын шүүгч нар хамтран шүүсэн юм.
Энэ жилийн хувьд хоёрдугаар шатны шалгаруултад Улаанбаатар дахь Русский Дом ОШУСТ-ийн дэргэд байгуулагдсан “Орфей” театрын “Гэм зэм” постдрамын жүжиг хамгийн олон буюу 10 төрөлд өрсөлдөх эрхтэй болжээ.
Танилцуулбал:
"Шилдэг найруулагч" номинацид М.БАТБОЛД
"Шилдэг зохиолч" номинацид Я.БАЯРАА
"Шилдэг тайзны зураач" номинацид Л.БАТБИЛЭГ
"Шилдэг эрэгтэй гол дүр" номинацид Д.ЛХАГВА
"Шилдэг эмэгтэй гол дүр" номинацид Д.ГАНЦЭЦЭГ
"Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Ц.ТӨМӨРБААТАР
"Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Ш.ДОРЖСҮРЭН
"Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид П.ЭРДЭНЭЗААН
"Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацид Э.УУГАНБАЯР
"Шилдэг эмэгтэй туслах дүр" номинацид Г.ЗОЛЗАЯА нэр дэвшиж, гэрчилгээгээ гардан авчээ.
“Гэм зэм” постдрамын жүжиг "Гэгээн Муза-16" наадамд 10 төрөлд өрсөлдөнө | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.