ОХУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бүх Оросын байгалийн гэрэл зургийн IX наадам Москва хот дахь ОХУ-ын зураачдын холбооны үзэсгэлэнгийн төв танхимд болжээ.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, ОХУ-ын Соёлын яам, Байгалийн нөөц, экологийн яам, “Сенаторуудын клуб” бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг энэ наадамд ОХУ-ын мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид 11 мянга гаруй бүтээл ирүүлснээс зохион байгуулагчид 500 орчим шилдэг гэрэл зургийг сонгон авч дэлгэн үзүүлжээ.
Энэ наадамд сүүлийн жилүүдэд гадаадын нэг орныг түнш орноор урьж, гэрэл зурагчдынх нь бүтээлийг сонирхуулдаг болсон бөгөөд энэ жилийн гадаадын зочноор Монгол Улсын гэрэл зурагчид оролцлоо.
Үзэсгэлэнгийн төв танхимд Монголын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын байгалийн сэдэвтэй 40 орчим гэрэл зургийг байрлуулж, Оросын үзэгчид, байгаль сонирхогчдод онгон дагшин Монгол Улсын байгалийн гоо үзэсгэлэнгээс толилуулжээ.
Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын бүтээл Москвагийн гэрэл зургийн наадамд тавигджээ | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.