Шууд Chart

“Парис-2024” олимпын наадмын боксын төрөлд өрсөлдөх тамирчдын жинг баталлаа

2022-04-08 09:40:33

ОУОХ-ноос “Парис-2024” олимпын наадмын боксын төрөлд тамирчдын өрсөлдөх жинг тогтоон, баталлаа.

Олимпын наадмын боксын тэмцээн эрэгтэй 7 (51 кг, 57 кг, 63,5 кг, 71 кг, 80 кг, 92 кг, + 92 кг), эмэгтэй 6 (50 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 66 кг, 75кг) жинд явагдана. Өнгөрсөн Токиогийн олимпод боксын тэмцээн эрэгтэй найм, эмэгтэй таван жинд болж байсан билээ.

Парисын олимпын наадам 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Парис-2024” олимпын наадмын боксын төрөлд өрсөлдөх тамирчдын жинг баталлаа  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй