
Цус сэлбэлт судлалын үндэсний төв, JCI байгууллагаас “Амьдрал бэлэглэе” сарын аяныг зарлалаа. Аяны хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бэлдэхэд анхаарч ажиллахаар болжээ. Энэ жилийн донорын өдрийг тохиож Монгол Улс “Аюулгүй цус-эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэлээ. Эрх чөлөөний талбайд болсон “Амьдрал бэлэглэе” аяны нээлтийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ ямар хэмжээнд байгаа, мөн таны өгсөн цус бусдын амь аварч, амьдрал бэлэглэдэг болохыг эмч, мэргэжилтнүүд сурталчиллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2800 гаруй донор албан ёсоор бүртгэлтэй байдаг юм байна. Донорууд жилд хоёроос доошгүй удаа цусаа өгдөг ажээ.
“Амьдрал бэлэглэе” аян эхэллээ | ||
Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.