Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг ирэх долоодугаар сарын 15-ны өдрөөс нэмэхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 /хоногт 83/ Багануур, Налайх, Төв аймагт 1800 /хоногт 60/ төгрөг тус тус төлөх юм.
Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтсон байна.
Харин үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөнөөс 1.5 төгрөг, Налайх дүүрэгт цэвэр усны үнэ 1.67 мөнгөнөөс 1.8 төгрөг, бохир ус 1.2-оос 1.3 төгрөгөөр нэмэгдсэн байна. Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф 1.15 мөнгөнөөс 1.2 төгрөг, Төв аймгийнх 1.83 мөнгөнөөс 2.28 төгрөг болох юм.
Усны үнэ ирэх сарын 15-наас нэмэгдэнэ | ||
Үзсэн: 1942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.