Шууд Chart

Гэр хороололд гурван цэцэрлэгт хүрээлэн барина

2014-06-16 10:44:25

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд гэр хороолол дунд гурван цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тодруулбал,  Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнжийн нуур” цэцэрлэгт хүрээлэн юм.

 “Гүнжийн нуур” нь өвөрмөц тогтоцтой, ус нь дундардаггүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх, зугаалах орчныг 2.2 га талбайд бүрдүүлж байгаа аж.
 
Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд нийслэлээс 441 сая төгрөгийг зарцуулж байна. Хөрөнгийн асуудал хугацаандаа шийдэгдвэл долоодугаар сард Хотын захиргаанд хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэдгийг төсөл гүйцэтгэгч хэллээ.
Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэх дараагийн ажил нь Тасганы овоон цэцэрлэгт хүрээлэн. Нийслэл Дэлхийн банкны “Цэвэр агаар” сантай хамтран санхүүжилтийг шийдвэрлэх бөгөөд Чингэлтэй дүүрэгт байрлах Тасганы овооны 1.7 га газрыг бүхэлд нь зүлэгжүүлэн, тохижуулах юм. Тохижилтын ажлын төлөвлөгөө, зураг төсөл бэлэн болсон бөгөөд долоодугаар сард ажил нь эхэлж есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  
 
Сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган хучилттай болгож тохижуулж  байгаа ажлын нэг  жишээ нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны байшин хороолол дундах 2000 м/кв талбай юм. Тус газар нь бүхэлдээ сул шороо байсан бөгөөд засаж, тохижуулснаар хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламж болжээ. Нийт 2000 м/квт талбайн 1000-ыг нь зүлэгжүүлж байгаа бол үлдсэн хэсгийг цементлэж хүүхдийн тоглоом, сагсан бөмбөгийн шийд суурилуулж тохижуулжээ. Уг ажлыг “Баз Асар” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэлийн төсвөөс 265 сая төгрөг зарцуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөгөөний дагуу зургаадугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гэр хороололд гурван цэцэрлэгт хүрээлэн барина   
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-06-16 15:28
яаааасан их "бөгөөд" вэээээээээээ

Бидэнтэй нэгдээрэй