Шууд Chart

ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Тувад болно

2022-04-10 12:02:40

ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Тувагийн Кызылд ирэх зургаадугаар сарын 16-19-нд болно.

“Сүбээдэй” спорт цогцолборт явагдах тус тэмцээн бөх сонирхогчдын анхаарлыг тун их татаж байна. Учир нь Украины асуудлаар олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болсон Орос бөхчүүд бүгд зодоглох талаар эх сурвалж мэдээллэж байна. Тэмцээнд 300 бөх өрсөлдөх юм.

Сонирхуулахад, Кызыл хот 1997 онд чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээнийг зохион байгуулж байжээ.

Мөн одоогийн байдлаар таван Тува бөх ОХУ-ын спорт бөхийн шигшээ багт бүртгэлтэй байдгаас гадна Тувад 4180 хүн чөлөөт бөхөөр хичээллэж, 135 мэргэжлийн дасгалжуулагч ажилладаг гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Тувад болно  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй