Шууд Chart

Монголын оюутны спортын таеквондогийн медальтнууд тодорлоо

2022-04-10 14:37:44

Монголын оюутны спортын V наадмын таеквондогийн аваргууд, медальтнууд тодорлоо. Тэмцээн Мон-Алтиус дээд сургуулийн зааланд хоёр өдөр болсон бөгөөд нийт 13 их дээд сургуулийн 160 оюутан тамирчин, албаны төлөөлөгч, шүүгч, дасгалжуулагч, зохион байгуулагч оролцжээ.

Тамирчид эмэгтэй, эрэгтэй тус бүр таван жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос тэргүүн байрт 28 оноотой ИЗОУИС, дэд байрт 23 оноотой Мон-Алтиус, гуравдугаар байрт 21 оноотой МУИС-ийн баг тамирчид оров.

Тэмцээний жин тус бүрийн аваргуудыг танилцуулъя.

Эмэгтэйчүүд

-46кг Ж.Энхгэрэл (МУИС)

-49кг Т.Ганболор (ИЗОУИС)

-57кг Б.Сарнай (РОЯЛ ОУИС)

-67кг Б.Анхбаяр (ИЗОУИС)

+67кг Б.Дөлгөөнтуяа (ИЗОУИС)

Эрэгтэйчүүд

-54кг Ё.Пүрэвдаш (МОН-АЛТИУС БТДС)

-58кг Б.Соёл-Эрдэнэ (МОН-АЛТИУС БТДС)

-68кг Д.Чинзориг (ҮБТДС)

-80кг Ө.Болор-Эрдэнэ (ДХИС)

+80кг Э.Ганзориг (МУИС)

Тэмцээний шилдгүүдээр дараах тамирчид тодров.

Шилдэг тамирчин эрэгтэй Б.Соёл-Эрдэнэ (Мон-алтиус БТДС)

Шилдэг тамирчин эмэгтэй Т.Ганболор (ИЗОУИС)

Шилдэг шүүгч О.Энхбилгүүн (ҮБХИС)

Шилдэг дасгалжуулагч Б.Мөнхсайхан (ИЗОУИС)

Энэхүү тэмцээний аваргуудыг ирэх зургадугаар сарын 26-нд БНХАУ-ын Чендү хотноо болох Дэлхийн оюутны Универсиад наадамд сонгон оролцуулах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын оюутны спортын таеквондогийн медальтнууд тодорлоо  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй