НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнээр томилогдсон доктор Халид Шарифиг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Залуучуудын чиглэлээр болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад сайд А.Ариунзаяа Хүн амын санд талархал илэрхийлж хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ.

| НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнээр томилогдсон Халид Шарифиг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.