Шууд Chart

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах худалдааны элч Д.Кавченскитэй уулзав

2022-04-12 16:41:59

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч, парламентын гишүүн Д.Кавченскиг 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ГХЯ-д хүлээн авч уулзав.

Монгол Улс цар тахалтай холбоотой хориг, хязгаарлалтыг цуцалж, эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа талаар дэд сайд Б.Мөнхжин мэдээлэв өгөв. Тэрээр Британийн бизнес эрхлэгчид Монголд технологи нэвтрүүлэх, бизнесээ нээх, хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Мөн Монголын бизнес, үйлдвэр эрхлэгчид Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай хамтран ажиллаж, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олж авах боломжтой талаар ярилцлаа.


Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах худалдааны элч Д.Кавченскитэй уулзав  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй