УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Тус Байнгын хороо 04 дүгээр сард эрхлэх асуудлын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан, Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн хуралдаан, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
НББХ: Энэ сард байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлав | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.