УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Доржийн Далхжавыг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Анхбаярын Батбаярыг томилох асуудлаар Хараат бус шинжээчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрхэн ойлгож буй талаар Д.Далхжав, А.Батбаяр нараас асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн Хараат бус шинжээчийг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжигдлээ.
Хараат бус шинжээчээр томилогдсон Д.Далхжав, А.Батбаяр нарт нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд ирүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож, дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгов.
Хараат бус шинжээчийг томилох тухай тогтоолын төслийг батлав | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.