УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Төсөлд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд энэ сард Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа.
| ҮББХ: 4 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлав | ||
| Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.