Шууд Chart

Унгарын элчин сайд МҮОХ-нд зочлов

2022-04-13 17:28:43

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушански өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар саналаа хуваалцав.

Элчин сайд Борбала Анна Обрушански тус улсад туялзуур сэлэм, усанд сэлэлтийн спорт өндөр хөгжсөнийг хэлж, спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлэв.

Хоёр байгууллага ирэх долдугаар сард болох Унгарын өдрүүд дээр хамтран ажиллах талаар мөн санал солилцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Унгарын элчин сайд МҮОХ-нд зочлов  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй