Шууд Chart

Хорооллуудын орц, гарц гаргах асуудлыг зөвшилцөн шийдэхээр болжээ

2022-04-14 11:12:46

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гүүрний зүүн хойд хэсэг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хойд талын орон сууцны хорооллуудын орц, гарцыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш таван удаа тухайн газар очиж ажиллан, хэмжилт хийж, иргэдтэй уулзаж, орц, гарцыг шийдвэрлэхээр тохиролцжээ.

Олимпын гудамжид гүүрэн байгууламжийг барих явцад баруун тийш Нарны зам руу нийлж буй рамп нь “Тохилог өргөө”, “Апартмент-145”, “Дэлгэр худаг” СӨХ-ны оршин суугчдын орц, гарцыг хааж барьсан тул Юнескогийн гудамж руу нийлэх орц, гарцгүй болсон. Үүнийг шийдэхийн тулд зайлшгүй орц, гарц нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Хотын дарга энэ үеэр Олимпын гүүрний явган гарцыг зургаадугаар сард багтаан дуусгахыг санууллаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх хотхонуудын орц, гарц гаргах боломжит газар болох “Эрэл” ХХК-ийн эзэмшил газрын урд хэсгийн 7 метр газрыг чөлөөлөх ажлыг тус компанитай зөвшилцөн зохион байгуулахыг үүрэг болгов.


Хорооллуудын орц, гарц гаргах асуудлыг зөвшилцөн шийдэхээр болжээ  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй