Шууд Chart

Элчин сайд Д.Гансүх Словак улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

2022-04-14 13:17:19

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Зузана Чапутовад Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч З.Чапутовад уламжилж, Монгол, Словакийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч З.Чапутова Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 


Элчин сайд Д.Гансүх Словак улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй