Шууд Chart

Казахстаны ихэр эгч дүүс

2022-04-15 09:23:50

Казахстаны чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Азийн аваргад бүтэн багаараа оролцохоор манай оронд ирээд байна.

Казахстаны эмэгтэй бөхчүүдээс анхаарал татаж буй ихэр бөхчүүд Жамила болон Мадина Бакбергенова нарыг онцоллоо. Тэд одоогоос есөн жилийн өмнө буюу 2013 онд Улаанбаатарт болсон өсвөр үеийн Азийн аваргад хоёулаа түрүүлж байсныг манай бөхийн зарим хорхойтон санаж байгаа байх. Эгч нь 70 кг-д, дүү нь 56 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Дараа жил нь мөн л манай оронд болсон залуучуудын Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медальтай буцаж байв.

Жамила нь дүүгээсээ амжилтаар арай илүү бөгөөд өнгөрсөн жил Ослогийн дэлхийн аваргад үзүүрлэж, Азийн аваргаас иж бүрэн медалийн цуглуулгатай болсон. Мадина нь өсвөр үе, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, өнгөрсөн жил насанд хүрэгчдийн Азийн аваргаас хүрэл медаль зүүсэн.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Казахстаны ихэр эгч дүүс  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй