Шууд Chart

“Азийн хүүхдүүд” наадмаас медаль хүртэж байсан Г.Отгонжаргал Азийн аваргаас медаль зүүх үү

2022-04-15 11:16:29

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-ны хооронд Улаанбаатар хотод болно.

Дэлхийн чөлөөт бөхийн холбооны албан ёсны хуваарьт орсон тус тэмцээнд манай улсаас оролцох тамирчдыг дараах байдлаар танилцуулж байна.

Г.Отгонжаргалын хувьд 2012 онд “Азийн хүүхдүүд” наадмаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмаас медаль зүүх боломжтой бөхийн нэг хэмээн уншигчид үзэж байна.

Сонирхуулахад, Ази тивийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн 2019 онд Улаанбаатар хотноо болж байв.

Овог, нэр: ГАНБААТАРЫН ОТГОНЖАРГАЛ

Спортын зэрэг: ОУХМ

Төрсөн он, сар, өдөр: 1996.06.09

Төрсөн газар: ДАРХАН-УУЛ АЙМАГ, ШАРЫН ГОЛ СУМ

Хэзээнээс хичээллэсэн: 2009 ОН

Анхны багш: Д.УЛАМБАЯР

Одоогийн багш: Ц.ХОСБАЯР, Б.ОДОНЧИМЭГ, Г.МАНДАХНАРАН

Харьяалагддаг газар: “АЛДАР” СПОРТ ХОРОО, "БАТСОЛ" ХХК

Барилдах жин: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 55 КГ

АМЖИЛТУУД:

2010 он: Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө

2011 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

2012 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Өсвөр үеийн УАШТ-ий алт

- Залуучуудын УАШТ-ий алт

- “Азийн хүүхдүүд” хүүхдийн спортын наадмын хүрэл (Якут, Саха)

2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

- Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө

2014 он: Оюутны УАШТ-ий хүрэл

- Залуучуудын УАШТ-ий алт

2015 он: Оюутны УАШТ-ий алт

- Залуучуудын УАШТ-ий алт

- Ц.Оюунболд агсны нэрэмжит тэмцээний хүрэл

2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт

- Оюутны УАШТ-ий алт

- Залуучуудын УАШТ-ий алт

2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө

- Оюутны УАШТ-ий мөнгө

- “Монголиа Опен” ОУТ-ий алт

- Испанийн Гранпригийн хүрэл

- Цэргийн ДАШТ-ий алт

- Д.Оюунболд агсны нэрэмжит U-23 тэмцээний алт

- 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл

2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө

- Билл Фарреллийн ОУТ-ий алт

2020 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө

- Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл

2022 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Азийн хүүхдүүд” наадмаас медаль хүртэж байсан Г.Отгонжаргал Азийн аваргаас медаль зүүх үү   
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй