Шууд Chart

Монгол, Тайваний уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

2022-04-15 12:12:53

Монгол болон Тайвань уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Монгол арт" галерейд боллоо. Тайванийн Тайжун хотын "Да дун" дүрслэх урлагийн үзэсгэлэнд шалгарсан Монгол болон Тайвань уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг " Монгол арт галерей"-д дэлгэсэн нь энэ юм.

Тайжун хотын захиргаанаас зохион байгуулдаг "Да дун" дүрслэх урлагийн үзэсгэлэнд сүүлийн таван жилийн хугацаанд монгол уран бүтээлчид оролцох нь улам бүр нэмэгдсээр байна.

Монголын уран бүтээлчид уг уралдаанд 2016 онд анх оролцсноос хойш олон улсын шилдэг гурван өрсөлдөгч орнуудын нэг болсон. Өнгөрөгч 2021 онд дэлхийн 25 орны 115 олон улсын бүтээлэээс 43 бүтээлийг Монгол уран бүтээлчид ирүүлсэн нь энэ олон улсын оролцогчдын бараг тал хувийг эзэлжээ.

Өнгөрсөн 2021 онд монгол уран бүтээлчид уралдаанд хамгийн олон бүтээл илгээж, нэгдүгээр шатаөнд шалгарсан байна. Олон улсын уран бүтээлчдийн 18 бүтээл нэгдүгээр шатанд шалгарснаас найм нь монгол уран бүтээлчдийн уран бүтээл байжээ.

Харин уралдааны финалын шатанд уг найман бүтээлээс гурав нь шалгарсан юм. Үүгээрээ монгол уран бүтээлчид олон улсын тавцанд ур чадвар, бүтээлч байдлаа дүгнэх, суралцах, өрсөлдөх цаашлаад өв соёлоо таниулан сурталчлах боломжийг олгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол, Тайваний уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээгдлээ   
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй