Шууд Chart

БНХАУ-ын тамирчид манай оронд ирж чадахгүй болжээ

2022-04-15 13:49:24

Чөлөөт бөхийн Азийн гол төлөөлөл, урд хөрш БНХАУ-ын шигшээ болон Тайваний баг ирж чадахааргүй болжээ. Монгол, БНХАУ-ын хоорондын хил нээгдээгүй учраас тэмцээнд оролцох боломжгүй болж байна.

Уг нь Хятадын бөхийн гурван төрөлд бүтэн багаараа ирэх байсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Рон Ниннинг, олимпыйн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Пан Киану, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ден Живей, сонгомол бөхийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Саилик Валихан, ДАШТ-ий хүрэл медальт Киан Хайтао тэргүүтэй бөхчүүд мэдүүлэгт нэрсээ өгөөд байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ-ын тамирчид манай оронд ирж чадахгүй болжээ  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй