Шууд Chart

Японы жүдо бөхийн холбоо Азийн наадамд оролцох бүрэлдэхүүнээ баталжээ

2022-04-15 14:52:36

Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр Токио хотын “Кодокан” ордонд болжээ.

Энэ үеэр ирэх есдүгээр сарын 10-25-нд БНХАУ-д болох “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох бүрэлдэхүүнээ баталсан байна.

Тус багт аравдугаар сарын 6-13-нд Узбекистанд болох ДАШТ-д сонгогдоогүй Шёохэй Оно багтсан аж. 60 кг-ын жинд Нагаяма Рюүжю, Гэнки Кога хоёр дээр санал хураахад Нагаяма 13, Кога долоон санал авч байв.

“Ханжоу-2022” наадмын шигшээ баг

60 кг - Нагаяма Рюүжю

66 кг – Танака Рёома

73 кг – Оно Шёохэй

81 кг – Сасаки Такэши

90 кг – Мүрао Санширо

100 кг – Арон Вольф

+100 кг – энэ сарын 29-нд болох үнэмлэхүй жингийн УАШТ-ий дараа сонгох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы жүдо бөхийн холбоо Азийн наадамд оролцох бүрэлдэхүүнээ баталжээ   
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй