Улаанбаатарт зодоглох дэлхийн шилдгүүд
Бажранг Пуния 1994 оны хоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн Харьяна мужийн Жажжар дүүргийн Худанд тосгонд Балван Сингх Пуния, Ом Пиари Пуния нарын гэр бүлд төржээ.
Аав нь бөхөд дуртай байсан бөгөөд хүүгээ долоон настайгаас нь хичээллүүлсэн. 14 нас хүртлээ нутагтаа шавар байшинд бэлтгэлээ хийж байжээ.
Түүнийг Лондоны олимпын медальт Йогешвар Дутттай танилцуулж, улмаар түүний бэлтгэл хангагч болсноор амжилт нь “Өдрөөр биш, цагаар” өсч эхэлсэн.
Бажранг 2013 онд нутагтаа болсон Азийн аваргад 19 настайдаа хүрэл медаль хүртэж, тэр жилээ Будапештийн ДАШТ-ий 60 кг-ын жинд манай гавьяат тамирчин Э.Ням-Очирыг ялж хүрэл медаль зүүснээр олны танил болсон юм.
Тэрбээр ДАШТ-ээс хошой медаль хүртсэн, дэлхийн чансааг тэргүүлсэн, Германы лигт барилдсан анхны Энэтхэг бөх. Бажранг Энэтхэгийн эгч дүү зургаан бөхийн хамгийн отгон нь Сангеета Фогаттай 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Харьяна мужад хуримаа хийсэн. Эхнэрийнх нь гэр бүлийнхэн Энэтхэгийн эмэгтэй бөхөд том хувьсал хийсэн бөгөөд тэдний гэр бүлийн тухай “Дангал” хэмээх уран сайхны киног хийснийг мэдэх биз.
Түүний томоохон амжилтууд
Олимпын наадам:
* “Токио-2020” хүрэл - 65 кг
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
* “Будапешт-2013” хүрэл - 60 кг
* “Будапешт-2017” мөнгө - 65 кг
* “Быдгош-2019” (U-23) мөнгө - 65 кг
* “Нур-Султан-2019” хүрэл - 65 кг
Азийн наадам:
* “Инчёнь-2014” мөнгө - 61 кг
* “Жакарта-2020” алт - 65 кг
Азийн аварга шалгаруулах тэмцээн:
* “Шинэ Дели-2013” хүрэл - 60 кг
* “Астана-2014” мөнгө - 61 кг
* “Шинэ Дели-2017” алт - 65 кг
* “Бишкек-2018” хүрэл - 65 кг
* “Шиань-2019” алт - 65 кг
* “Шинэ Дели”-2021” мөнгө - 65 кг
Улаанбаатарт зодоглох дэлхийн шилдгүүд | ||
Үзсэн: 488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.