Шууд Chart

Гадаадын дасгалжуулагчдын багт дэлхийн хүчтэнүүд хэд хэд бий

2022-04-17 11:40:41

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гадны орнуудаас олимп, дэлхийн медальтай хэд хэдэн бөхчүүд дасгалжуулагчаар ирнэ.

Тодруулбал, “Лондон-2012” олимпийн наадмын аварга, “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, “Хернинг-2009”-ийн хүрэл медальт Японы Тацүхиро Йонемицү, “Сидней-2000”, “Афин-2004” олимпын мөнгө, “Тегеран-1998”, “Софи-2001” ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Мүнь И-Жэ, “Анкара-1999” ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Адхамжан Ачилов, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Ираны Бехнам Эхсанпур нар Улаанбаатарт улсынхаа шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллана.

Йонемицү гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Б.Батзориг, Мүнь И-Жэ ОУХМ Т.Мөнхбаяр, Ачилов гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Т.Зүүнбаян, Л.Энхбаяр, Эхсанпур гавьяат тамирчин Э.Ням-Очир, Б.Номин, ОУХМ Т.Түвшинтулга нартай өрсөлдөж явсан бөхчүүд.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гадаадын дасгалжуулагчдын багт дэлхийн хүчтэнүүд хэд хэд бий  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй