Шууд Chart

ОХУ-аас зарласан уралдаанд өрсөлдөхөөр болжээ

2022-04-17 12:19:34

ОХУ-аас зарласан "Я учусь в России" уралдаанд манай авъяаслаг хүүхэд залуучууд оросоор дуулж, шүлэг уншиж оролцохоор болжээ.

Энэхүү уралдаанд аравдугаар ангийн сурагч, уран уншигч Ц.Цэндсүрэн зохиолч Б.Ойдовын "Монгол бичиг мину" шүлгийг оросоор уншихаар болсон байна.

***

Письмо родное, могучее, пробивающее в центр кандзи, как снаряд разламывает крепостную стену

Письмо вертикальное наше, как лествица, переброшенная через кандзи, стоящее как стена

Моё резвое письмо, как стрела, пронзившая кандзи, крепостную стену

Моё монгольское письмо, как стих, выцарапанный на теле кандзи, на крепостную стену

Письмо, древнее, монгольское, светит

Прямо, как молния, сверкая, направлена на землю из грозовых облаков

Поглощая гром и веление верховного духа

Ты – полярная звезда, собравшая в центре Азии диких степных кочевников, изливающих гнев

 Ты –отметка, содержащая время жизни Монгольских детей с синим пятном

Ты – летопись, сократившая пространство, собравшая великие идеи, образованные в крае небосвода и степном ветре

Ты – хранитель мыслей, не оставленных в каменных памятниках предводителями империй Хун, Сумбэ, Нирун

Ты – вестник, передающий духовные наследствия ханов государств Уйгур, Турэг и Кидан

За письменность монгольскую

Мы честь им воздадим.

Их подвига прекраснее

Нигде не проследим.

Ты – бамбуковый хлыст, направленный на землю-матушку из вечных небес

Ты – ременная струя, подобная очертанию рек

Ты – пламя огня, излучаемое  из тагана, стремящееся наверх

Ты – тысячелетняя история наших предков

За письменность монгольскую

Мы честь им воздадим.

Их подвига прекраснее

Нигде не проследим.

Письмо вертикальное, родное

Пусть в почете будет

Никогда ее азы

В жизни не забудем.

***

Хана хэрэм шиг ханз үсгийн голоор

Хага цохин цуулах "хадмал" бичиг минь 

Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр

Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь

Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд

Хаваж шаасан сум шиг хангал бичиг минь

Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд

Хадаж сийлсэн шүлэг шиг монгол бичиг минь

Аянгын утга, хурмастын лүндэнг өөртөө шингээж

Аадрын үүлнээс газар луу харвасан тэнгэрийн цахилгаан юм та

Ааг омгоо багтааж ядсан талын зэрлэг нүүдэлчдийг

Атгаж цуглуулаад Азийн төвд хатгасан алтан гадас юм та

Хөх толбот Монгол үрсийнхээ амьдрах цаг хугацааг

Хүй ургаар нь агуулж хадгалсан тэмдэглэгээ юм та

Огторгуйн хязгаар, хээрийн салхинд бүрэлдсэн гоц санааг

Ойртуулан хурааж орон зайг товчилсон ойллого юм та

Хүн, Сүмбэ, Нирун гүрний дээдсийн

Хөшөө чулуунд үлдээж чадаагүй бодол нь юм та

Уйгар, Түрэг, Кидан өвгийн хаадаас

Уураг тархиа хуулж шингээсэн зардас нь юм та

Мөнх тэнгэрээс газар эх рүү унжуулж барьсан хулсан ташуур

Мөрөн голын галбир дуурайж мушгирсан суран цацлага

Өөдөө дүрэлзэх галын тулганаас угалзарч цацарсан дөл

Өвөг дээдсийн минь мянган жилийн шастир та түмэн жил орштугай!

Хана хэрэм шиг ханз үсгийн голоор

Хага цохин цуулах "хадмал" бичиг минь

Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр

Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь

Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд

Хаваж шаасан сум шиг хангал бичиг минь

Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд

Хадаж сийлсэн шүлэг шиг монгол бичиг минь ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-аас зарласан уралдаанд өрсөлдөхөөр болжээ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй