Монголын цахим спортын түүхэнд түүхэн үйл явдал тохиосон нь Монголын “IHC Esports” баг "CS:GO" төрлийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц "Мэйжор" тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэд өчигдөр Австралийн "Renegades" багийг 2:0 гэсэн харьцаатай хожсон юм. Ийнхүү анх удаагаа Монгол баг Мэйжорт оролцож, өөрсдийн стикерээ гаргахаар боллоо.
“Мэйжор" тэмцээн ирэх тавдугаар сарын 9-нд Бельгийн Антверпен хотноо эхэлнэ. Нэг сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох юм.
“IHC Esports” багийн бүрэлдэхүүн:
Б.Гарьдмагнай /bLitz/
Б.Бат-Энх /kabal/
Б.Баатархүү /Bart4k/
Г.Есөнтөмөр /nin9/
М.Содбаяр /Techno4K/
Б.Тэнгис /sk0R/
Э.Баянбат /maaRaa/
Монголын “IHC Esports” баг "Мэйжор" тэмцээнд оролцох эрхээ авлаа | ||
Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.