Шууд Chart

НОБГ: Гал унтраах тактикийн дадлага сургуульд 70 гаруй ажилтан, алба хаагч оролцов

2022-04-18 10:37:11

Нийслэлийн Онцгой байдлын газраас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Улаанбаатар синема ХХК”-ийн Тэнгис кино театрт гал унтраах тактикийн дадлага сургуулийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр кино үзвэрийн цагаар гарсан гал түймрийг мэргэжлийн байгууллага богино хугацаанд хохирол багатай унтраах, ажилтан, алба хаагчдад өөрийгөө болон иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах чиглэлээр мэдлэг, дадлага олгосон юм.

Дадлага сургуульд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги,  “Улаанбаатар синема” ХХК,  дүүргийн Улаан загалмай хорооны нийт 70 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


НОБГ: Гал унтраах тактикийн дадлага сургуульд 70 гаруй ажилтан, алба хаагч оролцов  
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй