Монголын оюутны спортын V наадмын шатрын тэмцээний медальтнууд өчигдөр тодорлоо. Зууны шатар клубт болсон энэ удаагийн тэмцээнд нийт 54 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд МУИС-ийн оюутан Ү.Агьбилэг, эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн МУИС-ийн оюутан Н.Наран-Эрдэнэ нар тус тус түрүүлжээ. Тэмцээний үр дүнг та бүхэндээ танилцуулъя.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
Ү.Агьбилэг /МУИС/
Э.Энхнар /Мон-Алтиус ДС/
Ц.Цолмон /МУИС/
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
Н.Наран-Эрдэнэ /МУИС/
О.Өлзийхишигжаргал /Оточ Манрамба ИС/
Б.Амина /Отгонтэнгэр ИС/
Байгууллагын дүн
МУИС
Мон-Алтиус дээд сургууль
ХААИС
Тэмцээний шилдэг тамирчдын шагналыг МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, наадмын зохион байгуулах хорооны гишүүн, МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв гардуулан өгсөн.
МУИС-ийн оюутнууд тэргүүлжээ | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.