Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул цэргийн арслан Д.Баттогтохын нэрэмжит "Цагаанхайрхан сумын иргэдийн нэгдсэн золголт"-д зориулсан барилдаан болж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргал үзүүрлэв.
Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх барилдсанаас Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.
Харин дунд шөвгийн наймд аймгийн арслан Х.Оргилболд, Б.Отгонбаатар, У.Батгэрэл, аймгийн начин Л.Энхсаруул нар үлдэв.
Сонирхуулахад, энэ сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин С.Мандахын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болох аж.
Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.