Дуучин Daisy шинэхэн цомгоо гаргахаар шаргуу ажиллаж байна. Тэрээр саяхан нэгэн телевизд өгсөн ярилцлагадаа шинэ цомогтоо багтах хэд хэдэн дуугаа бичүүлсэн талаар дурдаад “Ганг бид хоёр хэлбэр хөөцөлдөн утга агуулгыг хэт орхигдуулсан залуу хамтлаг дуучдын нэгэн адил бүтээл хийхийг хүсдэггүй. ” хэмээн маш нухацтайгаар мэдэгдсэн байна.
Нэгэн үес нам гүмхэн байсан Daisy өнгөрсөн тавдугаар сард “Чиний хайр” дууныхаа клипийг цацснаар “Дурлал юу хүснэ вэ?” дуутай эн зэрэгцэхүйц амьд хэм хэмнэлийн гайхамшигийг фенүүддээ мэдрүүлээд авсан билээ.
Шинэхэн цомгийнх нь ихэнх дуунууд Daisy, Ганг нарын хамтын бүтээл бөгөөд дээрх ярилцлагадаа “Мөрөөдлийн төгсгөлд” хэмээх дуугаа маш их хөдөлмөр, бодрол бясалгалаас бүтсэн хэмээн сурталчлаад амжсан байна.
Дашрамд дурдахад дөрвөн хүүхдийн эцэг эх болсон цоглог хосууд илүү дутуу маяггүй, энгүүн тайван амьдарч буйгаараа найз нөхдийнхөө хайрыг татдаг гэлцдэг. Мөн тэдний үр хүүхдүүдтэйгээ адилтган хайрладаг зүйл нь биеэсээ салгахгүй шахам байнга авч явдаг гитар хөгжим нь бөгөөд нэг удаа Ганг эхнэрийнх нь хайртай гитарыг таксины жолооч авч зугтсанд ихэд сэтгэлээр унасан тухайгаа хуучлах дуртай гэнэ.
Daisy чанартай уран бүтээлийн эрэлд “шатаж” явна | ||
Үзсэн: 1558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.