Шууд Chart

Авлигатай тэмцэх шийдлүүдийг боловсруулна

2014-06-16 17:18:27

НЗДТГ-аас “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумыг аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү форумын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалд судалгаа дүгнэлт хийх,  авлигатай тэмцэх олон улсын туршлага шийдлүүдийг боловсруулах, форумаар хэлэлцүүлэх бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах Үнэлгээний баг Улаанбаатар хотноо ажиллаж байна. Өнөөдөр тус багийн гишүүдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга, "Бид авлигаас ангид байхын тулд шат дараатай олон ажлыг эхлүүлсэн хэдий ч та бүхний дэмжлэг чухал байна. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх, хууль дүрэм, журам тодорхой биш байснаас шалтгаалан дарга нар дур зоргоороо авирлаж, иргэндээ үйлчлэхээ мартсан гэж хэлж болно. Тиймээс бид энэ бүхнийг өөрчлөн авлигатай хатуу тэмцэж эхэлсэн. Бид нийслэлийн төсвийн зардал, гадаад томилолт, нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг олон нийтэд нээлттэй мэдээлж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Иргэд хүлээн авах төв байгуулсан.  Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа нийслэлийн удирдлагуудын шийдвэр гаргах явц ямар байгааг, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад юу анхаарах ёстойг, төрийн үйлчилгээг иргэнд хүргэх хамгийн анхан шатны нэгж хороодод ажил хир явж байгааг судалж бидэнд үнэтэй зөвлөгөө өгөхийг та бүхнээс хүсье” гэлээ.

Тус багийн гишүүд өнөөдрөөс эхлэн дөрөв хоногийн турш нийслэлд ажиллан Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Худалдан авах ажиллагааны газар, Иргэд хүлээн авах төв зэрэг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаас гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзах юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Авлигатай тэмцэх шийдлүүдийг боловсруулна  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй