Шууд Chart

БНСУ-ын ЭСЯ-ны төлөөлөл МҮОХ-нд зочилжээ

2022-04-20 09:34:07

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Жун Пил-Хён МҮОХ-нд зочилж, ажлын уулзалт хийжээ.

Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцав.

Уулзалтын үеэр талууд “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадмын үеэр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн БНСУ-ын спорт холбоод, их, дээд сургуулиудыг Монголын спортын байгууллагуудтай холбон өгөх замаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНСУ-ын ЭСЯ-ны төлөөлөл МҮОХ-нд зочилжээ   
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй