Шууд Chart

МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд рагбигийн дасгалжуулагчийн анги нээнэ

2022-04-20 11:07:28

Монголын рагбигийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд рагбигийн дасгалжуулагчийн ангийг нээх, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд рагбигийн холбооны ерөнхийлөгч П.Батбаяр, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан нар талуудыг төлөөлөн гарын үсэг зурав.

Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд рагбигийн дасгалжуулагчийн ангийг нээж, 21 аймгаас элсэлтээ авч, олимпийн төрлийн спортыг Монгол Улсдаа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боловсон хүчнийг бэлтгэх гол зорилготой юм.

Тус мэргэжлээр элсэн суралцах оюутан залуус хурдацтай хөгжиж буй рагбигийн спортын багш дасгалжуулагчийн бакалаврын зэрэг эзэмшихээс гадна дэлхийн рагбигийн холбооны нэг болон хоёрдугаар түвшний сертификаттай төгсөх юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд рагбигийн дасгалжуулагчийн анги нээнэ   
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй