Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 599 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 588 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар бичсэн 2 мөрдөгчийн мэдэгдлийн хариуг хүлээн авав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
АТГ: Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв | ||
Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.