“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу сонгомол бөхийн 60, 67, 72, 82, 97 кг-ын жингийн барилдаан болно.
Манай улсаас өнөөдөр 60 кг-д Ц.Балжинням, 67 кг-д Б.Нямдорж, 72 кг-д Г.Ханбүргэд, 82 кг-д Д.Батзул, 97 кг-д Ц.Мөнхбаяр нар тус тус барилдав. 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням хүрэл медалийн төлөө барилдахаар болж, үлдсэн нь тэмцээнээ өндөрлүүлсэн.
Тэрбээр үдээс хойш буюу 18:00 цагт медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Юрнер Фидахметовтой барилдана.
Ц.Балжинням ганцаараа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.