Шууд Chart

Дархан-Уул аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

2022-04-20 14:43:42

Дархан-Уул аймгийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022”, “Дархан барилга экспо-2022” арга хэмжээ боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, аймаг орон нутгийн удирдлагуудыг хамруулсан 60 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөв.

Барилга угсралт, бүтээн байгуулалт, материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 26 иргэн, хуулийн этгээд оролцож, Дархан-Уул аймгийн иргэдэд орон сууцны үнэ ханш, барилгын материалын мэдээллийг хүргэж ажиллав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан-Уул аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй