Шууд Chart

Дуучин Ч.Одноо ээж болно

2013-07-22 14:52:13

Дуучин Ч.Одноог МҮОНРТ-ын “Хэцүү анги””олон ангит киноны “Ариун нандин” дууг дуулсанаар нь \хэн бүхэн мэдэх болсон. Тэрээр рок попын ертөнцөд дуулах авьяастайн дээр жүжиглэдэг гэдгээ ч харуулаад амжсан овсгоотой нэгэн.

Эвлэгхэн хоолой, донжтой төрх, даруухан инээмсэглэлээрээ залуусын сонирхлыг татдаг тэрээр "SBN" телевизийн "Сонголт" олон ангит киноны гол дүрд тоглосон билээ. Харин түүний нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд байсны учир нь сая л нэг ил боллоо. Дуучин Одноо удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа аж. Түүний нөхөр Оюутолгойд ажилладаг жирийн нэгэн залуу гэнэ.

 Хосууддаа аз жаргал хүсэе...
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дуучин Ч.Одноо ээж болно  
Үзсэн: 2433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй