Шууд Chart

Домогт зураач, барималч Зураб Церетелийн бүтээлүүд Монголд

2022-04-21 09:40:27

Домогт зураач, барималч Зураб Церетелийн бүтээлүүд Монголд болж, арга хэмжээг Монголын дүрслэх урлагийн академи зохион байгуулж байна. Мөн уран зургийн галерейд бүтээлийнх нь үзэсгэлэнг нээж, эрдэм шинжилгээний бага хурал болов.  

XX зууны дүрслэх урлагийн "шарк"-ууд П.Пикассо, С.Дали, М.Шагал нартай харилцаж, тэднээс суралцсан, энэ цаг үеийн алдарт зураачдын нэг түүний туурвилуудыг Монголчуудынхаа хүртээл болгох ажлыг Монголын Дүрслэх урлагийн академи зохион байгуулж буй бөгөөд уран бүтээлийнх нь “Далд шидэт реализм” үзэсгэлэнг Уран зургийн галерейд нээлээ.

Зураб Церетели бол гүрж үндэстэн. ЗХУ-ын Тбилиси хотод 1934 онд төрсөн. Зөвлөлт, Гүрж, Оросын зураач, барималч, багш сурган хүмүүжүүлэгч тэрбээр 1997 оноос өнөөг хүртэл ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй аж.

Тэрбээр ЗХУ-ын Төрийн шагналыг 1970, 1982, ОХУ-ын Төрийн шагналыг 1996, В.И.Лениний нэрэмжит шагналыг 1976 онд хүртжээ. 1980 онд ЗХУ-ын Ардын зураач, 1990 онд Социалист хөдөлмөрийн баатар, 1994 онд ОХУ-ын Ардын зураач цолоор шагнуулжээ. Түүний монументаль зургийн олон том бүтээлээс Ульяновск дахь В.И.Лениний хөшөө дурсгал, Измайлово дахь зочид буудлын цогцолбор, Ялта дахь "Ялта-Интурист" зочид буудлын цогцолбор, Сочи дахь "Ривьера" цэцэрлэгт хүрээлэн, Тбилиси дэх Үйлдвэрчний эвлэлийн ордон, Москвагийн Их театрын шинэ тайз, уран баримлын бүтээлүүдээс нь Нью-Йорк дахь НҮБ-ын байрны өмнөх "Сайн сайхан, муу муухайг ялан дийлж буй нь", Москвагийн "Мөнхийн найрамдал", Севиль дэх "Шинэ хүн мэндэлж буй нь", Лондон дахь "Үл итгэлцлийн ханыг нураах нь" хэмээх баримал зэргийг онцолж болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Домогт зураач, барималч Зураб Церетелийн бүтээлүүд Монголд  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй