“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буян-Ухаа” спортын ордонд болж байна.
59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор тойргийн эхний барилдаанаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Саритатай хийлээ.
Б.Шоовдор өнгөрсөн жил Алматыд болсон Азийн аваргын финалд эцсийн мөчид түүнд ялагдаж алтан медалиа харамсалтай алдаж байсан.
Тэгвэл энэ удаа нутгийнхаа дэвжээнд 2:1-ээр ялж даагаа нэхлээ.
Б.Шоовдор нутгийн дэвжээн дээрээ Энэтхэгийн бөхөөс даагаа нэхлээ | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.