“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан боллоо. Өнөөдөр барилдсан манай таван бүсгүй орой 18:00 цагт бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.
Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм.
Тэгвэл 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Баатаржавын Шоовдор нар тойргийн барилдаанд тус бүр хоёр ялж, нэг ялагдаж хүрэл медаль дээр буух нь тодорхой болсон. Тэгвэл үдээс хойш медалийн өнгөө хувиргах барилдаанаа хийнэ.
Манай таван бүсгүй бүгд медалийн төлөө барилдана | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.