Шууд Chart

Н.Батсуурийн даян аварга цолны мялаалга ирэх тавдугаар сарын 6-нд болно

2022-04-22 08:59:59

ХХ зууны гурав дахь, Увс аймгийн анхны даян аварга Н.Батсуурийн цолны мялаалга ирэх тавдугаар сарын 6-нд Улаангом суманд болохоор болжээ. Энэ тухай Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан байна. Цолны мялаалгын хүрээнд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болох аж.

Энэ жил 35 нас хүрэх Н.Батсуурийн хувьд 2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Харин 2013 оны улсын наадамд зургаа давж шөвгөрөн, улсын харцага цол хүртсэн юм. Үүнийхээ яг дараа жил нь буюу 2014 онд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж, улсын арслан, 2018 онд улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, улсын аварга цол тус тус хүртсэн билээ.

Харин 2019 оны улсын их баяр наадамд үзүүрлэсэн ч түүнийг давсан улсын арслан Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тул Н.Батсуурьд даян аварга цолыг нөхөн олгосон юм.

Тэрбээр 2020 оны улсын их баяр наадамд даян аварга цолтойгоо зодоглох байсан ч Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй учир аварга цолтойгоо барилдсан. 2020 оны наадмаар үзүүрлэсэн ч түүнээс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, барилдах эрхээ хасуулж, чимгээ хураалгасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Батсуурийн даян аварга цолны мялаалга ирэх тавдугаар сарын 6-нд болно  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй