Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Монголиа Опен”, “Байгаль Опен” ОУТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал тавдугаар байрт оров.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд хэсэгтээ 3:5-аар ялагдсан Казахстаны Гулмарал Еркебаеватай дахин учраа таарч тактикын алдаа гаргаж 4:7-гоор ялагдлаа.
Ийнхүү өнөөдөр барилдсан Монголын таван тамирчин нутгийн дэвжээн дээр тавуулаа медалийн төлөө барилдаж гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
Г.Ариунжаргал медалийн оосроос атгаад алдлаа | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.