Шууд Chart

Э.Дэлгэрмаа Азидаа гурван жил дараалан медаль хүртэв

2022-04-22 09:55:33

“Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 68 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүв.

Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртээд байна.

Э.Дэлгэрмаа медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд хэсэгтээ 1:2-оор ялагдсан, 2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюкитай дахин таарч барилдсан. Тус барилдаанд манай бөх даагаа сайхан нэхэж 4:0-ээр ялав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Дэлгэрмаа Азидаа гурван жил дараалан медаль хүртэв  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй