Шууд Chart

Б.Шоовдор тивдээ гурав дахь удаагаа үзүүрлэлээ

2022-04-22 09:58:19

59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Азийн аваргын дэвжээнээс гурав дахь мөнгө, дөрөв дэх медалиа зүүв.

Тэрбээр 2014, 2021 онд Алматыд мөнгө, 2018 онд Бишкект хүрэл медаль хүртэж байсан юм.

Японы Сара Натамитай хийж 2:4-өөр ялагдаж, Энэтхэгийн Саритаг 2:1-ээр, Казахстаны Диана Кайюумоваг 5:0-ээр илүүрхсэн Б.Шоовдор тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Дилфуза Аимбетоваг оноогоор цэвэр ялснаар (10:0) медалийн индэрт зогсохоор болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Шоовдор тивдээ гурав дахь удаагаа үзүүрлэлээ  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй