Шууд Chart

Төрийн орон сууцны корпорацид газар эзэмших эрх олголоо

2014-06-17 09:38:46

Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” А/483 дугаар захирамжаар төрөөс хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхэд зориулж нийслэлийн нутаг дэвсгэрт “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазрын байршлыг тогтоож, газар эзэмших эрх олголоо.Үүнд:
 
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн урд талд байршуулан 2.0 га газар; 15.0 га газар;
 
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Спорт цогцолборын урд талд байршуулан 3.65 га газар; 
 
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хорооллын  замын урд талд байршуулан 50.0 га газрыг тус тус орон сууцны цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олголоо.

Захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшигчтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Дээрх захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хяналт тавьж ажиллана.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Төрийн орон сууцны корпорацид газар эзэмших эрх олголоо  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй