Шууд Chart

Эмэгтэй бөхчүүд өнөөдөр мөн л тавуулаа медалийн төлөө барилдана

2022-04-22 14:11:26

“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан өндөрлөлөө. Өчигдөр Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдсан бол өнөөдөр үдээс хойш 18:00 цагт мөн л бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.

53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялж финалд шалгарлаа.

Тэгвэл 57 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 62 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул, 65 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан нар хүрэл медалийн төлөө барилдах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэй бөхчүүд өнөөдөр мөн л тавуулаа медалийн төлөө барилдана  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй