Шууд Chart

Майкл С.Клечески: Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлнэ

2022-04-22 14:34:52

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэгт оролцлоо. 

Тэрбээр “Дэлхий дахинд усан хангамж, усны хүртээмжийн асуудал санаа зовоож байна. Уур амьсгалын өөрчлөлт олон бэрхшээл, сорилтыг бий болгож, байгалийн нөөц баялгийг хариуцлагатайгаар ашиглахыг шаардаж байна. Энэ асуудал Улаанбаатар хотод ч тулгамдаж байна. Усны асуудлыг шийдвэрлэхэд АНУ томоохон хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаа. Мянганы сорилтын корпорац Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Компакт гэрээ нь маш чухал хөтөлбөр бөгөөд 350 сая ам.долларын санхүүжилт бүхий буцалтгүй тусламжаар дэвшилтэт технологи ашиглан, Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн, байгаль орчны тогтвортой байдлыг цогц байдлаар хангахад оршино. Мөн усыг дахин боловсруулж ашиглах дэд бүтцийг байгуулна” гэлээ.

Хэлэлцүүлгээс уриалга гарсан бөгөөд оролцогчид болон илтгэгчид гарын үсэг зурж, нэгдэж байгаагаа илэрхийлж байлаа.


Майкл С.Клечески: Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй